Home > kissmvc_mn

kissmvc_mn

Kissmvc_mn is a project mainly written in PHP, it's free.

KISSMVC төслийг монгол хэл дээр нутагшуулах нь.

KISSMVC_mn-ий талаар

KISSMVC_mn нь KISSMVC нээлттэй эхийн кодыг монгол хэл дээр нутагшуулахын тулд мөчирлөн авсан дэд төсөл юм.

KISSMVC_mn төсөл нь github систем дээр хөгжүүлэгдэж байгаа бөгөөд хэрвээ та үүнийг github-аас өөр газар харж байгаа бол github дээрх төслөлийг нь харахыг санал болгож байна.

Удиртгал

KISSMVC нь вэбийг хоромхон хугацаанд бүтээн хөгжүүлэхэд зориулсан маш ойлгомжтой минималист PHP Model-View-Controller (MVC) фрэймворк юм.

Үүнийг KISS зарчмыг баримтлан зохион байгуулсан ба бүхий л соорс кодыг нь хоромхон хугацаанд уншиж ойлгож болно.

KISSMVC нь 3 бяцхан класстай:

  • Model класс нь баазын хүснэгтүүдтэй ажиллахад зориулсан энгийн ORM.
  • View класс бол тэмплэйтийн систем.
  • Controller класс нь index.php хуудаснаас URL-аар удирдана.

KISSMVC бол...

Энгийн

3 класстай ганцхан core файл л бяцхан MVC-г тэр чигт нь агуулна.

Бяцхан

Core файл нь шахаагүй байхдаа ердөө 12KB, шахсан үедээ бол 3.5KB.

Минималист

Зөвхөн хамгийн чухал гэсэн нь л энд бий. MVC-тэй хамааралгүй, илүүц зүйлүүд үгүй.

Чанга

Core код нь маш жижиг, шалгарсан, бас баталгаатай хурдан.

PDO-гоор SQL тарилга мэтээс хамгаалагдсан.

Даруухан

Элдвийн PEAR болон бусад ORM төст Doctrine гэх мэт бусад сангуудыг ашиглаагүй.

Бүх л PHP-чид ойлгоно.

Уян хатан

PDO хийсвэрлэл нь баазаа сонгох боломжтой.

Core MVC классууд нь объект хандалтат удамшлаар маш амрахан өргөтгөх болон дахин тодорхойлогдох боломжтой.

Процедур үгүй бол объет хандалтат гэдгээ сонгох, үгүй бол бүр аль алинг нь.

Хурдан

Онцлоод байх зүйлгүй, код үгүй бол фрэйтворк энэ тэр гэж чирэгдэл болохгүй. Яг л APC мэт PHP хурдасгуур ашигласантай дүйцэхүйц.

Аятайхан

Хүн/Робот уншихуйц URL-уудыг ашиглана.

Түүнээс гадна хувилбар ахиулахад тун аятайхан, зүгээр л хуучин core файлаа дараад шинийгээ хуулахад л хангалттай!

Чөлөөт

KISSMVC нь нээлттэй эх, MIT License дээр хөгжүүлэгддэг чөлөөт програм хагамж юм.

Үүн дээр та юугаа хийх нь таны дур, гэхдээ зөвхөн доторх лицензийн бичвэрийг л битгий устгаарай.

Хөгжилтэй

Үүнийг сурахд их амархан, бас хурдан. MVC програмын хэвшүүлэлт (design pattern) туршихдаа ашиглаарай.

Сүрхий

KISSMVC нь зүээр нэг муу тоглоомон фрэймворк биш. Үүнийг бүрэн бүтэн вэб бүтээгдэхүүн гаргахад зориулан бүтээсэн.

Энэ нь магадгүй таны аль хэдийн эхлүүлчихсэн .php төслүүдийг MVC хэвлүү шилжүүлэхийг их хялбархан болгож өгөх буйзаа.

Сайхан сосогдож байна уу? Тэгвэл яг одоо KISSMVC-г татаад ав!

Previous:demo_app